Компанийн танилцуулга

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь геологи хайгуул, уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг, дотоодын  хөрөнгө оруулалттай компани юм.  

Манай компани Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутаг дахь “Бөөрөлжүүтийн Тал” хүрэн нүүрсний ордын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг бөгөөд өнгөрсөн жилүүдэд уг ордод геологийн шат дараалсан судалгааны ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсний үндсэн дээр уул уурхайн олборлолт, эрчим хүчний үйлдвэрлэл, түүнчлэн нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Их хэмжээний нөөц бүхий “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилгоор ордыг уурхайлан ашиглах улмаар уг ордод түшиглэсэн цахилгаан станц болон нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

Бид нийгэмдээ хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэн ажилладаг бөгөөд эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр чанартай, хямд нүүрсийг зах зээлд нийлүүлэх, цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрээс Монгол Улсын төв, зүүн, өмнөд бүсийг эрчим хүчээр хангах төдийгүй дотооддоо дизель түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх боломжтой болох юм.

“Цэцэнс Майнинг энд Энержи” компани эрчим хүч шингэн түлшний баталгаатай үндэсний үйлдвэрлэгч болох эрхэм зорилгодоо тулгуурлан хувьцаа эзэмшигчид, оролцогч талуудын эрх ашигт нийцсэн, Монгол улсын эдийн засгийн өсөлтөнд жинтэй хувь нэмэр оруулахуйц, иргэн айл өрх бүрт хүртээмжтэй их бүтээн байгуулалтыг Бөөрөлжүүтийн талд өрнүүлэхээр зорьж байна.

Нээлттэй ажлын байр
Төв оффисын байршил
Холбоо барих
“Зүүн хүрээ" хотхоны 204 байр, 3 давхар Зүүн 4 зам, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар 13333. МОНГОЛ УЛС
Утас: +(976) 77116118
Фaкс: +(976) 77116118
И-мэйл: info@tme.mn