Ажилтан сонгон шалгаруулах

Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд тэгш боломж олгодог бөгөөд сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулахыг зорьдог. Мөн шаардлага хангасан орон нутгийн иргэдийг бид тэргүүн эгнээнд ажлын байраар хангаж ажиллах болно.

Ажилд орохыг хүсэгчдээс сонгон шалгаруулалт хийж, ажилд авах үйл ажиллагаа нь дараах үе шатны дагуу явагдана.

1. Бүрдүүлэлт

Ажилд орохыг хүсэгч нь нээлттэй ажлын байрыг сонирхож байгаа бол дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Анкет /онлайн анкет бөглөх, CV болон бусад материалыг hr@tme.mn , info@tme.mn хаягуудаар илгээх, эсвэл компани дээр доорхи баримт бичгүүдийг авчиран өгч, ажилд орохыг хүсэгчийн анкет бөглөнө.
  • 1 хувь цээж зураг /сүүлийн 3 сарын байдлаар/
  • Иргэний үнэмлэх /эх хувь/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат /эх хувь/
  • ЦЕГ-ын лавлагаа /Бусад баримт бичгийг шаардлагатай тохиолдолд авна/
2. Сонгон шалгаруулалт

Ажилтан сонгон шалгаруулах үе шатууд:

I шат: Анкетын шалгаруулалт хийх

II шат: Эхний шатны ярилцлага /Анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчыг ярилцлаганд урина/

III шат: Дэлгэрэнгүй буюу мэргэжлийн ярилцлага /Эхний ярилцлаганд тэнцсэн ажил горилогчын мэргэжлийн ур чадварын болон бусад шаардлагатай ур чадварыг шалгана/

IV шат: Эцсийн шийдвэр гаргах

Нээлттэй ажлын байр
Төв оффисын байршил
Холбоо барих
“Зүүн хүрээ" хотхоны 204 байр, 3 давхар Зүүн 4 зам, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар 13333. МОНГОЛ УЛС
Утас: +(976) 77116118
Фaкс: +(976) 77116118
И-мэйл: info@tme.mn